Нийтлэл

Пробиотик ба туулгах эм: Өтгөн хаталтыг намдаахад ямар ялгаатай вэ?

2026 оны 09 сарын 28

Пробиотик ба туулгах эм: Өтгөн хаталтыг намдаахад ямар ялгаатай вэ?

Өтгөн хаталт гэж юу вэ?

Өтгөн хаталт нь өтгөн гадагшлах давтамж багасах буюу 7 хоногт 3-с цөөн удаа бие засах, өтгөн хатуу болох, бие засахад хүндрэлтэй байх, гэдэс дүүрэх, тавгүй мэдрэмж төрөх зэргээр илэрч болно.


Өтгөн хаталтын амьдралын хэв маягтай холбоотой шалтгаанууд:

  • Өдөр тутмын хэвшил өөрчлөгдөх
  • Эслэг багатай хооллолт
  • Ус, шингэнийг хангалттай хэрэглэхгүй байх
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Зарим төрлийн эм хэрэглэх
  • Жирэмслэлт
  • Нас ахихтай холбоотойгоор
  • Cтресс


Туулгах эм: Өтгөн хаталтанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Туулгах эм нь хэд хэдэн төрөлтэй бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь:

Өтгөний хэмжээг нэмэгдүүлэгч туулгах эм - Эдгээр эм нь өтгөнд шингэнийг хадгалж, өтгөний жин болон өтгөрөлтийг нэмэгдүүлдэг.

Осмосын үйлчилгээтэй туулгах эм - Гэдэснээс муу шимэгддэг эсвэл бараг шимэгддэггүй бодис агуулдаг.Тус бодисууд гэдэсний хөндийд үлдэж гэдсэнд ус татаж - өтгөнийг зөөлрүүлж - гадагшлахад хялбар болгодог.

Өдөөгч туулгах эм- Гэдэсний хананд үйлчилж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.


Туулгах эм нь өтгөн хаталтыг намдаахад үр дүнтэй байж болох ч удаан хугацаагаар хэрэглэх нь дасал, тэсвэржилт үүсгэж, улмаар шаардлагатай үр дүнд хүрэхийн тулд эмийн тунг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Гаж нөлөө: Туулгах эм нь хэвлийгээр өвдөх, суулгах, гэдэс дүүрэх, бие засах яаралтай мэдрэмж төрөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг нөлөө үзүүлж болно. 


Пробиотик: Өтгөн хаталтанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Пробиотикууд нь гэдэс болон бие махбодын бичил орчны тэнцвэрийг тогтвортойгоор сэргээх, хэвийн эрүүл орчинг дэмжихэд чиглэсэн үйлчлэлтэй. Өдөр бүр тогтмол хэрэглэхийн зэрэгцээ амьдралын хэв маягаа мөн өөрчлөх нь чухал.

Пробиотикууд нь туулгах эм шиг гэдэсний агууламжийг шууд өдөөж гадагшлуулахын оронд гэдэсний бичил биетний орчин, үйл ажиллагаа болон гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, өтгөн гадагшлах үйл явцыг өөрөөр нь тогтмолжуулахад тусалдаг.


Гэдэсний хөдөлгөөнийг шууд өдөөх эсвэл гэдсэнд ус татахгүйгээр дараах байдлаар нөлөөлдөг:

  • Гэдэсний бичил биетний тэнцвэрийг дэмжих
  • Гэдэсний дамжин өнгөрөх хугацааг дэмжих
  • Өтгөнийг зөөлрүүлэх
  • Гэдэс дүүрэх, өвдөх, үрэвслийг бууруулахад дэмжлэг үзүүлэх
  • Богино гинжин тосны хүчлүүд (SCFAs)-ээр дамжуулан гэдэсний булчингийн агшилтыг идэвхжүүлж, бие засалтыг тогтмолжуулахад дэмжих
  • Гэдэсний мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулахад дэмжлэг үзүүлэх (хоол боловсруулалт, гэдэсний булчингийн агшилт, гүрвэлзэх хөдөлгөөн)


Пробиотикийн омгууд

Пробиотикийн хэдэн зуун төрлийн омог байдаг бөгөөд тэдгээр нь тус бүрдээ өөр өөр үйлдэл, зориулалттай. Тодорхой зорилтот хэрэглээнд зориулан эмнэлзүйн судалгаагаар үр нөлөөг нь судалсан, тухайн зорилгод тохирсон тунгаар сонгосон омгийг хэрэглэх нь чухал. 


Life-Space Broad Spectrum нь үр нөлөө нь судалгаагаар судлагдсан 15 төрлийн пробиотик омог агуулдаг.


B. lactis HN019 + LGG омгийн гол ашиг тус

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн болон бие засалтын тогтмол байдлыг дэмжих.
  • Гэдэсний ашигтай бичил биетний тэнцвэрийг хадгалж, хэвийн үйл ажиллагааг дэмжих.




Эх сурвалж:

  1. Chang YM, El-Zaatari M, Kao JY. Does stress induce bowel dysfunction? Expert Rev Gastroenterol Hepatol. 2014;8(6):583-5.
  2. Bashir A, Sizar O. Laxatives. In: StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2024.
  3. Balekuduru A, Sahu MK. Habit forming properties of laxatives for chronic constipation: a review. F1000Research. 2023.
  4. Pan R, Wang L, Xu X, Chen Y, Wang H, Wang G, et al. Crosstalk between the gut microbiome and colonic motility in chronic constipation: potential mechanisms and microbiota modulation. Nutrients. 2022;14(18):3704.
  5. Dimidi E, Christodoulides S, Scott SM, Whelan K. Mechanisms of action of probiotics and the gastrointestinal microbiota on gut motility and constipation. Adv Nutr. 2017;8(3):484-94.
  6. Bodke H, Jogdand S. Role of probiotics in human health. Cureus. 2022;14(11).
  7. Zendeboodi F, Khorshidian N, Mortazavian AM, da Cruz AG. Probiotic: conceptualization from a new approach. Curr Opin Food Sci. 2020;32:103-23.
  8. National Institutes of Health, Office of Dietary Supplements. Probiotics. 2023.
  9. World Gastroenterology Organisation. Constipation: Global Guideline.
  10. PubMed. PMID: 29227175.
  11. Maldonado-Gómez MX, et al. Bifidobacterium animalis subsp. lactis HN019 effects on gut health: a review. Front Nutr. 2021;8:790561.
  12. Arnbjerg CJ, Vestad B, Hov JR, Pedersen KK, Jespersen S, Johannesen HH, et al. Effect of Lactobacillus rhamnosus GG supplementation on intestinal inflammation assessed by PET/MRI scans and gut microbiota composition in HIV-infected individuals. J Acquir Immune Defic Syndr. 2018;78(4):450-7.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл