Хэрэв бүтээгдэхүүн дээр баталгаажуулах кодтой хамгаалалтын наалт байгаа бол түүнийг хусаж, QR кодыг уншуулан жинхэнэ эсэхийг баталгаажуулна уу.
Life-Space-ийн пробиотик бүтээгдэхүүнүүдийг TGA-ийн зөвшөөрөлтэй лабораториудад шинжилж, тогтвортой байдлын судалгаагаар баталгаажуулдаг.
Тийм. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бүтээгдэхүүнийг онгойлгосноос хойш 3 сарын дотор хэрэглэж дуусгахыг зөвлөж байна.
Үгүй. Life-Space-ийн бүх пробиотик бүтээгдэхүүнүүдийг хөлдөөж хатаах (freeze-drying) технологиор боловсруулдаг тул хөргөгчинд хадгалах шаардлагагүй бөгөөд өрөөний температурт хадгалж болно.
Хэрэв бүтээгдэхүүний шошгон дээрх хэрэглэх заавраас өөрөөр хэрэглэхээр төлөвлөж байгаа бол эмч, эм зүйч эсвэл эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү.
Пробиотикийг хэрэглэсний үр дүн илрэх хугацаа нь хүн бүрд харилцан адилгүй байж болно.
Өдрийн аль ч цагт, хоолны өмнө эсвэл хооллох үед хэрэглэж болно.
Өдөр бүр. Пробиотикийг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг нь илүү үр дүнтэй дэмжих боломжтой.
Пробиотик нь амьдралын бүх үе шатанд эрүүл мэндийг дэмжихэд тустай. Хүн нас ахихын хэрээр гэдэсний микробиом ч мөн өөрчлөгдөж байдаг тул нас, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон пробиотик хэрэглэх нь микробиомын эрүүл тэнцвэрийг хадгалахад дэмжлэг үзүүлдэг.
Хүн бүр улс, аймаг, хот, гэрийн хаягтай байдагтай адил пробиотик бактери ч мөн төрөл, зүйл, дэд зүйл, омог гэсэн ангилалд хамаардаг. Пробиотикийн омог нь тухайн бактерийн хамгийн нарийн түвшний ялгаа бөгөөд эрүүл мэндэд нөлөөлөх үйлчлэлийг тодорхойлдог.
CFU нь Colony Forming Unit буюу колони үүсгэх нэгж гэсэн утгатай бөгөөд пробиотик бүтээгдэхүүнд агуулагдах амьд ашигтай бактерийн тоо хэмжээг илэрхийлдэг хэмжих нэгж юм.
Пробиотикууд нь бидний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмждэг ашигтай бактери юм. Пробиотикийн бэлдмэлийг амаар хэрэглэдэг ч гэдсэнд хүрсний дараа эдгээр ашигтай бичил биетүүд нь эрүүл бичил биетний тэнцвэрийг дэмжиж, мөн биеийн бусад эрхтэн тогтолцоотой харилцан мэдээлэл солилцож, тэдгээрийн хэвийн үйл ажиллагаа болон эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх боломжтой.
Пробиотик гэдэг нь хангалттай хэмжээгээр хэрэглэснээр хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, гэдэсний микробиомын эрүүл тэнцвэрийг хадгалж, сэргээхэд тусалдаг амьд ашигтай бичил биет юм. Ашигтай бичил биетүүдийг тараг, кимчи зэрэг исгэсэн хүнсний бүтээгдэхүүнээс мөн авах боломжтой байдаг. Харин пробиотикийн бэлдмэл нэмэлтээр хэрэглэснээр өөрийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон төрөл, омог болон агууламжтай пробиотикийг сонгон хэрэглэх боломжтой. Австрали улсад аливаа бүтээгдэхүүнийг "пробиотик" гэж нэрлэхийн тулд амьд ашигтай бактерийг агуулсан байх шаардлагатай.
Хүний микробиом гэдэг нь хүний биеийн дотор болон гадаргууд оршин байдаг асар олон тооны бичил биетний нэгдэл юм. Хүний нүдэнд үл үзэгдэх энэхүү гайхамшигтай экосистем нь бактери, мөөгөнцөр, вирус, шимэгч зэрэг олон төрлийн бичил биетнээс бүрдэх бөгөөд хүн бүрийн хурууны хээтэй адил давтагдашгүй онцлогтой байдаг. Микробиом тэнцвэртэй байхад бие махбодтой зохицон оршиж, эрхтэн тогтолцооны нэгэн адил эрүүл мэндийг дэмжих үүрэг гүйцэтгэдэг. Харин энэхүү тэнцвэр алдагдах нь хүний ерөнхий эрүүл мэнд болон сайн сайхан байдалд нөлөөлдөг.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл