Нас ахих тусам гэдэсний эрүүл мэндээ дэмжих яагаад чухал вэ?

2026 оны 08 сарын 24

Нас ахих тусам гэдэсний эрүүл мэндээ дэмжих яагаад чухал вэ?

Нас ахих тусам гэдэсний эрүүл мэндээ дэмжих яагаад чухал вэ?


Нас ахихын хэрээр бидний бие өөрчлөгддөгийн адил гэдэсний микробиом ч мөн өөрчлөгддөг. Амьдралын бүхий л үе шатанд микробиомдоо анхаарах нь эрүүл мэнд болон урт наслахад чухал юм. Гэдэсний эрүүл мэнддээ анхаарч эхлэхэд хэзээ ч оройтохгүй.


Бага нас нь эрүүл гэдэсний микробиомыг бүрдүүлэхэд чухал үе байдаг бол нас ахихын хэрээр түүнийг дэмжиж, хадгалах нь мөн чухал юм.


Тэгвэл гэдэсний микробиом яагаад чухал вэ?

Хүний эрүүл мэндэд хамгийн чухал бичил биетний бүлгүүд нь гэдсэнд оршдог бөгөөд эрүүл мэндэд чухал олон үйл ажиллагаанд оролцдог. Үүнд:


  • Хоол боловсруулах болон шим тэжээлийн шимэгдэлт - Хоол хүнсийг задлан боловсруулж, шим тэжээлийн бие дэх шимэгдэлтийг дэмжинэ
  • Витамин болон метаболитын нийлэгжилт - Бие махбодод шаардлагатай зарим витамин болон нэгдлүүдийг үүсгэхэд оролцоно (жишээ нь В12 витамин)
  • Ферментжүүлэлт - Гэдэсний бичил биетнүүд бидний бүрэн задалж чаддаггүй хүнсний эслэг зэрэг нүүрс усыг задлахад оролцоно.
  • Дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжих - Гэдэсний микробиом нь гэдэсний дархлааны тогтолцоотой харилцан үйлчилж, дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжихэд оролцдог.


Нас ахихын хэрээр бид олон төрлийн эм хэрэглэх, хөдөлгөөн багатай болох, хоол хүнсний өөрчлөлт мөн найз нөхөд, гэр бүлээсээ илүү тусгаарлагдах зэрэг өөрчлөлттэй тулгардаг бөгөөд эдгээр нь гэдэсний микробиомын эрүүл мэнд болон олон төрөл зүйлд сөргөөр нөлөөлдөг.


Судалгаагаар өндөр настнуудын гэдэсний микробиомын олон төрөл зүйл буурсанг мөн Lactobacillus болон Bifidobacterium зэрэг ашигтай бактериудын өөрчлөлт болон биед давамгайлах бичил биетний төрлийн өөрчлөлт гарж болохыг харуулсаар байна.


Гэдэсний микробиомын эрүүл мэндийг хэрхэн дэмжих вэ?


  1. Өөх тос бага, хүнсний ногоо түлхүү хэрэглэх - Судалгаагаар ургамлын гаралтай хүнсээр баялаг уламжлалт Газар дундын тэнгисийн болон Японы хоолны дэглэм нь урт наслахтай төдийгүй микробиомын олон янз байдалтай холбоотой болохыг харуулсаар байна.
  2. Идэвхтэй хөдөлгөөнтэй байх - Биеийн хөдөлгөөн нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  3. Сайн унтаж амрах - Кофеин болон согтууруулах ундаанаас зайлсхийх, унтахын өмнө биш өдрийн цагаар ус уух, тогтмол цагт унтаж хэвших зэрэг эрүүл нойрны дадал нь микробиомын эрүүл мэндийг дэмжинэ.
  4. Ашигтай бактериар нэмэлт дэмжлэг үзүүлэх - Lactobacillus rhamnosus зэрэг ашигтай бактери агуулсан чанартай пробиотикийг ургамлын эслэгээр баялаг хоолны дэглэмтэй хослуулан хэрэглэх нь эрүүл хүмүүсийн дархлааны үйл ажиллагааг дэмжиж, холестерины эрүүл түвшинг хадгалахад тусалдаг.


Life-Space 60+ нь Lactobacillus rhamnosus зэрэг ашигтай бактери агуулсан, 60-аас дээш насныханд зориулсан пробиотик юм.



Эх сурвалж:

  1. Ghosh TS, Shanahan F, O'Toole PW. The gut microbiome as a modulator of healthy ageing. Nat Rev Gastroenterol Hepatol. 2022;19:565-584. doi:10.1038/s41575-022-00605-x. 
  2. Ghosh TS, Shanahan F, O'Toole PW. Toward an improved definition of a healthy microbiome for healthy aging. Nat Aging. 2022;2:1054-1069. doi:10.1038/s43587-022-00306-9. 
  3. Ponziani FR, et al. Effects of a Mediterranean diet on the gut microbiota and microbial metabolites: a systematic review of randomized controlled trials and observational studies. Nutrients. 2022. PMID:35361035. 
  4. Ticinesi A, et al. Effects of exercise and physical activity on gut microbiota composition and function in older adults: a systematic review. Nutrients. 2023. PMID:37308839. 
  5. Allen JM, et al. Exercise alters gut microbiota composition and function in lean and obese humans. Med Sci Sports Exerc. 2018. PMID:30157109. 
  6. Anderson JR, Carroll I, Azcarate-Peril MA, et al. What is the nature of sleep and circadian rhythm health on gastrointestinal microbiota? A systematic review of studies in humans. Sleep Med Rev. 2026. PMID:41724023. 
  7. Mohr AE, Jäger R, Carpenter KC, Kerksick CM, Purpura M, Townsend JR, et al. Probiotic supplementation has a limited effect on circulating immune and inflammatory markers in healthy adults: a systematic review of randomized controlled trials. J Acad Nutr Diet. 2020;120(4):548-564. PMID:31648930. 
  8. Miller LE, Ouwehand AC. Probiotic supplementation decreases intestinal permeability in healthy adults: an updated systematic review and meta-analysis. Benef Microbes. 2018. PMID:30802719.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл