2026 оны 07 сарын 29

Сэтгэл зүйн эрүүл мэндээ ч мөн дэмжээрэй
Судалгаагаар эрүүл, тэнцвэртэй гэдэсний микробиом нь зөвхөн биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл санааны эрүүл мэндийг дэмжихэд ч нөлөөлдөг болохыг харуулсаар байна. Гэдэс-тархины тэнхлэг (gut-brain axis) нь гэдэс болон тархины хооронд хоёр чиглэлтэй мэдээлэл солилцох тогтолцоо бөгөөд гэдэсний эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд хоорондоо нягт холбоотой болохыг харуулж байна.
Гэдэсний микробиомын тэнцвэр нь стрессийн хариу урвалд нөлөөлөхийн зэрэгцээ стресс бас микробиомын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болдог. Ингэснээр сэтгэл түгших байдал болон гэдэс цочролын хам шинж (IBS) зэрэгийн эрсдэл нэмэгдэхэд нөлөөлдөг.
Эрүүл, тэнцвэртэй микробиомыг хадгалах нь сэтгэл зүйн эрүүл мэнд, тэсвэрлэх чадварыг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг судалгаанууд харуулж байна.
Эрүүл, төрөл зүйлээр баялаг микробиом нь өдөр тутмын сорилтыг илүү сайн даван туулж, бие махбодыг хурдан сэргэхэд дэмжлэг үзүүлдэг.
Гэдэсний микробиомын эрүүл мэндийг дэмжих нь тийм ч хэцүү биш. Хооллолт болон амьдралын хэв маягтаа энгийн өөрчлөлт хийхэд л хангалттай бөгөөд өөрчлөлтийн үр нөлөө нь судалгаагаар микробиомд 24 цагийн дотор ажиглагдаж болохыг харуулсан байна.
Өдөр тутмын гэдэсний микробиомын эрүүл мэнд болон тэсвэрлэх чадвараа дэмжих 3 энгийн алхам:
1. Хооллолтоо олон төрөлтэй болгоорой
Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, эслэгээр баялаг болон исгэсэн ферментжүүлсэн хүнсийг тогтмол хэрэглэснээр ашигтай бичил биетүүдээ "хооллож", гэдэсний микробиомын эрүүл мэндийг дэмжих боломжтой. Харин боловсруулсан хүнс, сахар болон ханасан өөх тос ихтэй хүнсний хэрэглээг аль болох хязгаарлаарай.
2. Өдөр тутамдаа хөдөлгөөнөө нэмэгдүүлээрэй
Дасгал хөдөлгөөн нь зөвхөн "аз жаргалын даавар"-ыг нэмэгдүүлж, стрессийг бууруулан дархлааг дэмжээд зогсохгүй гэдэсний микробиомын олон янз байдлыг мөн дэмждэг болохыг судалгаагаар харуулжээ.
Дасгал заавал уйтгартай байх албагүй. Ойд алхах, гэртээ бүжиглэх эсвэл нохойтойгоо тоглох ч байж болно.
3. Пробиотикийг өдөр тутамдаа нэмэлтээр хэрэглээндээ оруулаарай
Пробиотик нь гэдэсний микробиомын тэнцвэр болон эрүүл байдлыг дэмждэг. Эмнэлзүйн судалгаагаар үр нөлөө нь батлагдсан пробиотик омгууд нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих, гэдэсний салст бүрхүүлийн хамгаалах үүргийг хадгалах, мөн зарим чухал шим тэжээлийг нийлэгжүүлэхэд оролцдог. Гэдэсний микробиомын эрүүл мэндийг дэмжих нь өдөр тутмын эрүүл мэнд болон биеийн тэсвэрлэх чадварт оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм.
Эх сурвалж